Бид маш шаргуу ажилласны дүнд ямартай ч зорьж байснаараа
Banjig. Бизнес лавлах нэрийн доор Монголын Бизнесийн Нэгдсэн Лавлахыг босгоод авлаа. Мэдээж дутуу алдаатай зүйлс нилээд байгааг үгүйсгэхгүй. Тэгэхдээ хамгийн гол нь системийн маань логик маш зөв гарсан гэдгийг л баттай мэдэж байна. Иймээс цаашид энэ сайт маань улам сайжраад гараад өгсөн байхад гайхаад байх юм байхгүй гэсэн үг.
Яг одоо истем маань хамгийн чухал үндсэн зүйлс болох байгууллагуудын мэдээллийн сан, барааны каталоги, танилцуулах хуудаснууд, зургийн галлерей зэрэг хэсгүүдтэйгээс гадна систем маань бүхэлдээ Banjig.Net-ийн үндсэн цөм дээр тулгуурласан учраас үндсэн хэрэглэгчийн бүртгэлтэй хүмүүс шууд хэрэглэх боломжтой, мөн ажиллагааны хувьд харьцангуй хурдан, найдвартай гэж хэлж болно.
Одоогоор байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хэрэглэгч шууд байгууллагатай холбоо барих, байгууллагууд өөрийн мэдээллүүдийг хэрэглэгчид хэрхэн үзсэн мэдээллийг дэлгэрэнгүй харах, хэрэглэгчийн мэдээллийн хэсгийг сайжруулах ажлууд эхнээсээ хийгдэн туршигдааад явж байгаа.
Ойрын болон алсын ирээдүйд энд нэмэхээр бид олон зүйлийг төлөвлөж байна. Жишээ нь онлайн худалдаа хийх боломж бүрдүүлэх, үзэсгэлэнгүүдийн хуваарь гэх мэт чухал мэдээ мэдээллийн ухаалаг санг бүрдүүлэх, газар зүйн систем болон VoIP-тай холбох гэх олон чухал боломжуудыг энд дурдаж болно.
Мөн бид өнгөрсөн онд гаргахаар төлөвлөж байсан ажил зуучийн системээ Бизнес лавлахтай нэгтгэн шинээр гаргах төлөвлөгөөтэй байна.
Систем маань технологийн хувьд шилдэг шийдэл болсноос гадна, бизнесийн утгаараа маш их хэрэгцээтэй болсон гэж хувьдаа бодож байна. Жишээ нь та жилдээ 40-хөн мянгөн төгрөг төлөөд 5 хүртэлх бараа, байгууллагын дэлгэрэнгүй мэдээлэл оруулах боломж, мөн үнэгүй домайн нэр түүнчлэн үнэгүй бизнес ангиллын и-мэйл хаягтай болох боломжтой. Та боломжуудын тухай дэлгэрэнгүйг
эндээс үзэж болно.
Бизнес лавлах үйлчилгээтэй холбоотой бид дэд домйн олгох зорилгоор bd.mn, бизнес ангиллын и-мэйл олгох зорилгоор biznet.mn зэрэг домэйнүүдийг бүртгүүлсэн болно. Ер нь л товчоор хэлэхэд бид маш их анхаарал тавьж байж бий болгосон систем маань цаашид бидний хүссэн үр дүнг авчрана гэдэгт итгэж байна.
Одоо нэгэнт B2B, B2C системтэй болоод авснаас гадна өмнө хэлж байснаар Banjig. Mobile салбар маань тодорхой хэмжээнд ажиллаад эхэлсэн энэ долоо хоногтоо багтаад бүрэн хэмжээнд ажиллаж эхлэнэ мөн Banjig.Net маань ойрын үед таны төсөөлж ч байгаагүй бэлгийг барих болно гэдгийг энд хэлэхгүй дуусгаж чадахгүй нь. Энэ маань тэр чигтээ C2C байх болно. Та одоо жаахан л хүлээчих. :)